• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн хурал боллоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал 2017оны 5 дугаар сарын 26-ны өдөр Комиссын сургалтын танхимд боллоо. Энэ удаагийн хурлаар Комиссын 2017 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайлан, 2, 3 дугаар улиралд иргэний нийгмийн байгуулагуудтай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа. Мөн Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийн талаар мэдээлэл хийж, хүний эрхийн тулгамдаж буй асуудлууд болон цаг үеийн зарим асуудлаар гишүүд санал солилцлоо. Орон тооны бус зөвлөлийн гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлд тусгасан асуудлуудыг сайшааж, өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд олон нийтэд сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар тохиролцов.