• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"ЛГБТИ хүмүүсийн эрх ба Эрүүгийн эрх зүйн орчин" сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 08:00–10:00 цагт “ЛГБТИ ХҮМҮҮСИЙН ЭРХ БА ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН” сэдвийн хүрээнд “Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор Нийслэлийн Цагдаагийн газрын УСХ-ийн ахлах мэргэжилтэн, ц/хошууч Э.Баярбаясгалан, ЛГБТ төв ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер А.Балдангомбо оролцоно.
Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

З. Бадмаараг Хүний эрхийн Үндэсний Комиссын Референт
Цахим шуудан: z.badmaarag@nhrcm.gov.mn
Утас: 262752 (51)
Б.Үүрийнтуяа Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн туслах ажилтан
Цахим шуудан: fellowship@forum.mn
Утас: 313207 (128)