• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” судалгааны дүнг танилцуулна

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасны дагуу хүний эрх, эрх чөлөөний асуудлаар судалгаа явуулж, санал зөвлөмж гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд 2019 онд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байна.

Уг судалгааны тайлан, үр дүнгийн талаар холбогдох талуудад танилцуулах хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10:00-13:00 цагийн хооронд Бишрэлт зочид буудлын Хурлын танхимд зохион байгуулна.