• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол бичгийн сургалтад хамрагдав

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд монгол бичгийн сургалтад хамрагдлаа. Уг сургалтыг "Бичиг соёл” төвийн багш Д.Ганбаатар явуулав. Сургалтаар монгол бичгийн түүхэн уламжлал, улбаа, түүний ач холбогдол, төрөөс монгол бичгийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улс 2025 онд гэхэд хос бичигтэй болох зорилт тавин ажиллаж байгаа учир төрийн албанд ажиллаж байгаа хүн бүр монгол бичгийг хичээнгүйлэн сурах шаардлагатай байгаа билээ. Сургагч багш төрийн байгууллагуудаас гадаад улс орон руу илгээж байгаа албан бичгийг монгол бичгээр давхар бичиж явуулдаг болсонтой холбогдуулан төрийн байгууллагууд ажилтнуудаа үе шаттайгаар сургалтад хамруулж чадавхижуулах, цаашлаад Хүний эрхийн Үндэсний Комиссоос гадаад хамтын ажиллагааны хүрээнд илгээж буй албан бичгүүдээ монгол бичгээр давхар үйлдэж хэвшихийг зөвлөсөн юм.