• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс–Иргэний нийгмийн түншлэл” ээлжит 17 дахь уулзалт болно

Хүний эрхийн болон бусад салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай нээлттэй мэдээлэл солилцож, хамтран ажиллах нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал үүрэгтэй юм. Тийм ч учраас хүний эрхийн асуудлаар санал солилцох зорилгоор “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс – Иргэний нийгмийн түншлэл” уулзалтыг Хүний эрхийн Үндэсний Комисс хагас жил тутам зохион байгуулдаг уламжлалтай.

17 дахь ээлжит уулзалтыг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна. Уулзалтаар "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17, 18 дахь илтгэлүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой Улсын Их Хурлын тогтоол түүнийг хэрэгжүүлэх нь”, "Хүний төрийн бус байгууллагуудын Форумын явуулж буй үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэх юм. Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд болон Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын Форум болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл 70 гаруй оролцогч оролцоно.