Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Гишүүд - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Гишүүд

1499066308_gtanbayar.jpg
НАНЗАДЫН ГАНБАЯР

Төрсөн огноо, газар: 1953 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

  • 1961-1971 онд Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль
  • 1971-1976 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультет, Эрхүүгийн Улс төрийн оройн Их Сургуулийг тус тус төгссөн.
  • Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг цол:

  • Хууль зүйн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 1976-1984 онд Улсын Дээд Шүүхийн зааварлагч, тасаг, хэлтсийн дарга, гишүүн
  • 1984-1987 онд Улаанбаатар хотын Шүүхийн дарга, ерөнхий арбитрч
  • 1987-1990 онд МАХН-ын Төв хорооны Ахлах зааварлагч
  • 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 1992-1993 онд Соёлын тэргүүн дэд сайд
  • 1993-1999 онд Улсын Ерөнхий прокурор
  • 1999 онд Хууль зүйн яаманд Сайдын зөвлөх
  • 2000-2013 оны 02 дугаар сарын 06-ныг хүртэл Шүүхийн Ерөнхий зөвлөлд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
  • 2013 оны 02 дугаар сарын 07-ноос Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр ажиллаж байна.

Гавьяа шагнал:

  • 1993 онд Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх
  • 1981 онд Улс хувьсгалын 60 жилийн ойн медаль
  • 2000 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
  • 2000 онд Төрийн тэргүүн түшээ, тэргүүн зэрэг
  • 2001 онд Улс хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2006 онд Сүхбаатарын одон
  • 2006 онд "Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил”-ийн ойн медаль
  • 2012 онд Монгол Улсын гавьяат хуульч цол тэмдгээр тус тус шагнуулсан.
  • 2015 онд "Хүний эрх” хүндэт тэмдэг
48088533_268016510530106_2002851736703729664_n.jpg
ЖАМСРАНГИЙН БЯМБАДОРЖ

Төрсөн огноо, газар: 1954 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн.

Боловсрол:

  • 1972 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль,
  • 1975 онд Хууль цаазын дунд сургууль,
  • 1985 онд ОХУ-ын Москва хотын Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг цол:

  • Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, профессор.

Ажилласан байдал:

  • 1975-1979 онд Төв аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч,
  • 1985-1991 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багш,
  • 1991-1992 онд Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академид багш,
  • 1992 оны 01-06 дугаар сард Улсын Бага Хурлын гишүүн,
  • 1992-1996, 1996-2000 онд тус тус Улсын Их Хурлын гишүүн,
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга,
  • 2004-2010 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн бөгөөд дарга,
  • 2010 оны 11 дүгээр сараас одоог хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилогдон ажиллаж байна.

Гавьяа шагнал:

  • 1997 онд "Хөдөлмөрийн хүндэт медаль”,
  • 2001 онд "Алтан гадас” одон,
  • 2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль,
  • 2006 онд Монгол Улсын "Гавьяат хуульч” цол тус тус шагнасан байна
1499066248_oyuchimeg.jpg
ПҮРЭВИЙН ОЮУНЧИМЭГ

Төрсөн огноо, газар: 1964 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

  • 1972-1982 онд Нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургууль,
  • 1982-1984 онд Шүүх Яамны харьяаХууль
  • Цаазын Дунд Сургууль,
  • 1987-1993 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургууль болон МУИС-ийн хуулийн ангид суралцаж төгссөн,
  • Эрх зүйч мэргэжилтэй,

Эрдмийн зэрэг цол:

  • Хууль зүйн ухааны доктор, дэд профессорын цол зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1992-2001 онд Баянзүрх, Баянгол дүүргийн болон Нийслэлийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажиллаж байсан.
  • 2001-2007 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референт, ахлах референт, Ажлын албаны дарга,
  • 2007 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурлаас томилогдож, 2013 онд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор улиран ажиллаж байна.

Гавьяа шагнал:

  • 2005 онд "Цагдаагийн гавьяа”, "Хүүхдийн төлөө” алтан медаль, "Прокурорын хүндэт ажилтан”,
  • 2006 онд "Төрийн албаны тэргүүний ажилтан”,
  • "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр,
  • 2010 онд "Алтан гадас” одон,
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль,
  • 2015 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна.