• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Швед дэх монголчуудтай уулзлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Швед улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзаж, хүний эрхийн асуудлаар мэдээлэл өглөө. Уулзалт Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцохоос гадна гадаад улсад ажиллаж амьдрахад тулгамдаж буй асуудал, эрхээ хамгаалахад хууль эрх зүйн үйлчлэх хүрээ зэрэг зөвлөгөөг өгч байлаа.

https://www.facebook.com/mongoliskariksforening/videos/953873151637885/UzpfSTEwMDAwMDkwMzQwMzgwMDozMjkzMzkxNzE0MDM0MjQz/