• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Баянхонгор аймагт ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос уламжлал болгон зохион байгуулдаг “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 09 дүгээр сарын 30 болон аравдугаар сарын 01-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулж байна. Орон нутгийн иргэдэд хүний эрхийн мэдлэг ойлголт олгох, эрх зүйн туслалцаа үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, төрийн байгууллага, төрийн албан хаагчид болон олон нийтэд сургалт явуулах, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зэрэг олон цогц арга хэмжээг энэхүү өдрүүдэд тухайн нутагт авч хэрэгжүүлж байна.

71527252_1276141379224343_4442867411120553984_n.jpg

72133271_1276141195891028_5867015245771309056_n.jpg

ХЭҮК-ын Ажлын хэсгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж ахлан ажиллаж, төрийн байгууллагуудын удирдлага, ажилтнуудтай уулзалт хийж, хүний эрхийн сургалтуудыг явуулж, хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна.

Мөн тус өдрүүдэд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч байна. Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээ үргэлжилж байна. Түүнчлэн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой хамтран хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн шалгалтыг эхлүүллээ.