• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль 20 жилийн дараа шинэчлэгдлээ

Одоогоос 20 жилийн тэртээд буюу 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдсанаар Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага байгуулах эрх зүйн орчин бүрдсэн гэж үздэг. Хүний эрхийн Үндэсний Комисс, Комиссын гишүүний бүрэн эрх, үйл ажиллагааг зохицуулдаг уг хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаараа баталсан билээ. Тэгвэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэллээ. Уг хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 8 дахь дугаарт буюу 2 дугаар сарын 21-ний өдөр хэвлэгдсэн болно. Мөн эрхзүйн мэдээллийн нэгдсэн сангаас дараах холбоосоор танилцана уу.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль (Шинэчилсэн найруулга)