• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын төсвийг ХЭҮК-ын гишүүний саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж, улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх ёстой билээ.

Хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг Улсын Их Хурлын дарга Г. Занданшатарт 2019 оны 10 дугаар сарын 10-нд өргөн барилаа.

f7c50ee0-9d76-46eb-a5d6-f6c365162d7d.jpg

Уг төсвийн төсөл нь Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор ХЭҮК-т хүлээлгэсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах, үндэсний хэмжээнд ажиллах нөхцөл бололцоог хангахад чиглэж байгаа юм.