Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр 10 дугаар сарын 28-ны өдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд манай улс НҮБ-ын гишүүн 172 орны саналыг авч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Ази, Номхон далайн бүлэгт оногдож буй 5 суудлын төлөө нийт 7 орон өрсөлдсөн бөгөөд Монгол Улс хамгийн их саналыг авсан байна. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах бөгөөд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжтой болж байгаа юм. http://www.un.org/apps/news/story.asp…