• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Нарт хангай" төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа "Нарт хангай" хүүхдийн хөгжил, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.  Тус төв нь Багахангай дүүрэгт байрладаг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс эхлэн ажиллаж эхэлжээ. "Нарт хангай" төвийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 52 хүүхэд хамрагдсанаас өөр төвд холбон зуучилсан - 12, ар гэрт нь нэгтгэсэн - 11, түр нэгдсэн -2, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэг хүүхэд, хэвтэн эмчлүүлж байгаа - 2 хүүхэд байгаа ажээ.