• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Нийгмийн халамжийн салбар дахь төрийн үйлчилгээ - Хүний эрх ба хүнд суртал” судалгааны тайлан (2012 он)

Төрийн үйлчилгээг иргэдэд хуулийн хүрээнд тэгш, шударга, шуурхай үзүүлэх үүрэгтэй төрийн бүх шатны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаа нь шат дамжлага ихтэй, үндэслэлгүй бичиг баримт нэхэх, төлбөр хураамж авах, хувийн сонирхлоор хандах, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхгүй байх зэргээр иргэдийг чирэгдүүлж, цаг хугацаа, санхүүгийн талаас хохирол учруулж, хууль тогтоомжоор баталгаажуулсан эрхээ эдлэхэд нь саад тотгор учруулж байгаа талаар иргэдээс гомдол, мэдээлэл их гардаг. Энэхүү судалгааг Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийслэлийн Сүхбаатар, Сонгино хайрхан, Баянзүрх дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Сүхбаатар дүүргийн 2, Сонгинохайрхан дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороодод "Карьер хөгжлийн хүрээлэн” ТББ-ын судлаачид, Хүний Эрхийн Үндэсний Комиссын захиалгаар гүйцэтгэсэн болно.
Судалгааны тайланг эндээс үзнэ үү.
Үзэх