Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хүний эрхийн сургалт, хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хүний эрхийн сургалт, хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна

Хүний эрхийн Олон Улсын Өдөр, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ үргэлжилж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсрол судалгаа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референтүүд Сонгинохайрхан дүүргийн алслагдмал 32 хороодод ажиллаж, иргэдэд хүний эрхийн сургалт явуулж, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч үйлчилж байна. Тус хүний эрхийн өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар дэмжиж хамтран ажиллаж байна.