• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад жендэр-хүний эрхийн сургалт зохион байгуулж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг мэргэшүүлэх нь" төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2020 оны 01 дүгээр сарын 07-нд нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад сургалт явуулж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг сургалтыг нээж үг хэлэв.

Бүтэн өдрийн сургалтад 120 орчим албан тушаалтан оролцож байна. Энэхүү сургалт нь мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн алба доторх жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний эрх, жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилготой юм. Сургалт үргэлжилж байна.