"Бид бүгд дэлхийн хаана ч байсан хүн бүрийн хүний эрхийн төлөө бат зогсож, өөрчлөлтийг авчирч чадна" - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Бид бүгд дэлхийн хаана ч байсан хүн бүрийн хүний эрхийн төлөө бат зогсож, өөрчлөлтийг авчирч чадна"

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Олон Улсын Өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Мишэлл Бачэлэт 2018 оны Хүний эрхийн олон улсын өдөрт зориулан дараах мэндчилгээг илгээснийг монгол хэлнээ орчуулан хүргэж байна.Мэндчилгээ70 жилийн өмнө улс орнууд дайн дажинд нэрвэгдэж үнсэн товрог болж, фашистууд еврей хүмүүсийг үй олноор нь хомроглон устгаж, эдийн засгийн хямралд өртөсний дараа дэлхийн удирдагчид нэгдэн нэгэн төлөвлөгөө боловсруулсан байдаг.Энэхүү төлөвлөгөө нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал байсан бөгөөд дэлхий дахиныг зөрчил маргаан, зовлон зүдгүүрээс ангижруулж, нийгэм, улс орон хоорондын харилцааг тогтвортой, энхтайван байх явдлыг хангахын тулд гаргасан нэг ёсны сайтар боловсруулсан газрын зураг буюу чиглүүлэгч юм.Тус Тунхаглал нь эрх чөлөөний хөдөлгөөнийг хийх гол хөшүүрэг болж, шударга ёс, нийгмийн хамгаалал, эдийн засгийн боломж бололцоо болон улс төрийн оролцооны хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд хүргэсэн хүчин зүйл билээ.Үүрэг хариуцлагаа ухамсарлаж хүндэтгэж байгаа аль ч газар сая сая хүний нэр хүнд, эрхэм зэрэг дээдлэгдэж, зовлон зүдгүүр холуур өнгөрч, илүү шударга нийгмийн суурь тавигддаг юм.Бид улам бүр урагш тэмүүлэх ёстой. Дэлхий дахинд гарч буй томоохон өөрчлөлтөөс хүмүүс эмээж байна. Харин яг энэ үймээн самуунтай, эргэлзээтэй үед Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал нь биднийг зөв чигт нь чиглүүлж чадах юм.Алхам алхмаар Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал нь бидний замыг гэрэлтүүлсээр байна.Бидэнд илүү их хүндэтгэл, шударга ёс хэрэгтэй байна. Бид хүний эрх тэгш байдлыг хангаж, хүний нэр төр, эрхэм зэргийг хүндэтгэх ёстой. Бид үүнийг хийж чадна.Бид бүгд дэлхийн хаана ч байсан хүн бүрийн хүний эрхийн төлөө бат зогсож, өөрчлөлтийг авчирч чадна.