• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр нар АНУ-аас НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд суугаа төлөөлөгч, Элчин сайд ноён Кэйт М.Харпер, АНУ-ын элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга хатагтай Коллийн Крэнвэлгэ нарыг 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Комиссын дарга Ж.БямбадоржХүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, улс орны болон Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хийж буй ажлынхаа талаар танилцууллаа. Ноён Кэйт Харпер Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Прокурорын байгууллагын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиудыг УИХ-аас буцаасан асуудлыг хөндөн ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр үлгэрлэн ажиллаж байгааг дурдаад Ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалсан хууль томтоожийг сайжруулах талаар иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгааг сайшаав.