• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч, ноён Роберто Бэнесийг хүлээн авч уулзлаа

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч, ноён Роберто Бэнесийг хүлээн авч уулзлаа. Суурин төлөөлөгч ажлаа аваад удаагүй байгаа бөгөөд ХЭҮК-той хийсэн анхны уулзалтаараа Монгол Улс дахь хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн ярилцаж, харилцан санал солилцов. НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс олон жил хамтран ажиллаж ирсэн төдийгүй цаашид ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх юм. Эхний ээлжинд сургуулиас завсардсан, хөдөө айлд мал маллаж, хүнд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд, гэр бүлийн таагүй орчинд байгаа, хүчирхийлэлд өртөх магадлал бүхий хүүхдүүд, тэр дундаа бага насны охидын эрх зэрэг асуудалд анхаарал хандуулж ажиллахаар тохиролцлоо.