• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн хорооны зөвлөмжийг авч хэлэлцэв

   Манай улс дахь "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц”-ийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын анхдугаар илтгэлийг 2010 оны арваннэгдүгээр сарын 5,8-ны  өдрүүдэд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 45 дугаар хуралдаанаар  хэлэлцээд зөвлөмж гаргасан байдаг.     Хүний эрхийн Үндэсний Комисс  тэрхүү зөвлөмжийн  агуулга, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  Хууль зүй, Дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг урьж оролцуулсан уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.    Комиссын зүгээс НҮБ-ын ЭШЭХ-ноос гаргасан зөвлөмжийг танилцуулсан бол дээр дурьдсан байгууллагуудын төлөөллүүд тус бүртээ байр сууриа илэрхийлж, санал солилцов.