• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Одонтой ээжүүдэд "Гэр бүлийн хүчирхийлэл ба Хүний эрх" сэдвээр сургалт хийлээ

  Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн тус Аймгийн Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо, Нийгмийн ажилтны холбооны аймгийн салбартайхамтран Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын алдарт эхийн одонтой 21 ээжид "Гэр бүлийн хүчирхийлэл ба Хүний эрх" сургалтыг 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Нутгийн удирдлагын ордны "Иргэний танхим”-д зохион байгууллаа. Сургалтыг ХЭҮК-н ахлах мэргэжилтэн нээж, ”Хүний эрхийн үндсэн ойлголт” хичээлийг зааж, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, ХЭҮК-т хэрхэн гомдол гаргах тухай, "ХЭҮК Говь-Алтай аймагт" сэдвийн хүрээнд хийсэн ажлаа танилцууллаа. Аймгийн Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбооны тэргүүн С.Наст "Гэр бүлийн хүчирхийлэл ба хүний эрх" сэдвээр, Нийгмийн ажилтны холбооны аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Я.Хуяг "Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын зарим асуудал" сэдвээр тус тус мэдээлэл хийв. Сургалтын явцад хичээлтэй холбоотой тараах материал тарааж, хичээлийг бататгах зорилгоор хэлэлцүүлэг зохион хүний эрхийн зарчмууд, хүний эрхийн зөрчил, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх, төрийн үйлчилгээ бодитой хүртээмжтэй нийцтэй чанартай байх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирогч болох талаар мэдээллийг өгөв.