• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт хийлээ

Өнөөдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын байгууллагуудтай "Тогтвортой хөгжлийн зорилтууд-хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, үйл ажиллагааг олон улсын байгууллагад сурталчлах, харилцан мэдээлэл туршлага солилцох, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, хүний эрхийг хамгаалах, хангах чиглэлээр хийж буй ажлуудынхаа уялдаа холбоог сайжруулах зорилго бүхий уг уулзалтад НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төсөл, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банк, Фридрих Эбертийн сан, Японы хүүхдийг ивээх сан, ТИКА, Каритас Чех ТББ, Каритас Монгол төслийн үндэсний мэргэжилтнүүд ирж оролцлоо. Уулзалтын явцад Хүний эрхийн Үндэсний Комиссоос Олон Улсын байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулж, цаашид хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажиллах, хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ээлжит илтгэлдээ олон улсын байгууллагуудын саналыг тусгах, хүний эрхийн боловсрол олгох болон сэтгүүлчдийг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.