• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын Зохицуулах хорооны XXVII хуралд оролцож байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 3 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй Олон улсын зохицуулах хорооны 27 дугаар Их хуралд оролцож байна. Уг хурлаар хүний эрхийн үндэсний байгууллагуудыг магадлан итгэмжлэх үйл явцтай холбогдуулан Олон Улсын Зохицуулах Хорооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүний эрхийн үндэсний байгууллага болон парламент хоорондын хамтын ажиллагааны талаарх Белградын зарчим, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, мөн НҮБ-ын Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн хоёр дахь үечлэлийн үйл явцад ХЭҮБ-уудын оролцоо зэрэг хүний эрхийн үндэсний байгууллагуудын гүйцэтгэх үүрэгт тулгамдсан олон асуудлыг авч хэлэлцэн, санал солилцох юм.