Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборын багш, ажилтнуудад хүний эрхийн сургалт явууллаа - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборын багш, ажилтнуудад хүний эрхийн сургалт явууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос захиалгат болон төлөвлөгөөт сургалтуудыг зохион байгуулсаар байна.

2019 оны 03 дугаар сарын 01-нд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборын удирдлагын хүсэлтээр тус байгууллагын багш, ажилтнуудад хүний эрхийн сургалт явууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь, хүүхдийн эрх, хөдөлмөрлөх эрх зэрэг сэдвийн хүрээнд хийсэн тус сургалтад 70 орчим ажилтан хамрагдлаа.