• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байна

ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан сар бүр тодорхой эрхийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагаас мэдээлэл, судалгаа цуглуулж орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа билээ. Дээрх ажлын хүрээнд Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдал, Сонгох сонгогдох эрх, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, Ахмад настны эрх, Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрх сэдвүүдийн хүрээнд дүн шинжилгээ хийгдэж ХЭҮК-ын Бодлого дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтэст илтгэх хуудсыг хүргүүлээд байна. Энэ сард батлагдсан төлөвлөгөөний дагуу Гэр бүлийн хүчирхийлэл ба хохирогчийг хамгаалах, Төрийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрх ба төрийн алба хаших тэгш эрхийн чиглэлээр мэдээлэл, судалгаа цуглуулж ажиллаж байна.