• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутгийн ахлах мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна

2015 оны 12 дугаар сарын 22-оос 24-ний өдрүүдэд Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшил ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ХЭҮК-ын хэлтсийн дарга нар, ахлах референтүүд, ШХА-ийн Бичил уурхайн төслийн Засаглал, бодлогын ахлах мэргэжилтэн Т.Энхцэцэг нар явуулж байна. Орон нутгийн ахлах мэргэжилтнүүд "Бичил уурхай дахь хүний эрхийн асуудал: ХЭҮК-ын оролцоо”, "Бичил уурхай дахь Хүний эрхийн стратеги”, "Бичил уурхай дахь Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”, "Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын болон бүс нутгийн эрх зүйн зохицуулалт”, "Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол ба эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм”, "Эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлыг нөхөн барагдуулах нь” зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, туршлагаа дээшлүүлж байна.