• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Санамж бичиг

Бид олон улс, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд төр, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааны хүрээнд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан тогтвортой хамтран ажиллаж байна.  ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ САХИН ХАМГААЛАХ, ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН МЭДЭЭЛЭЛ (2001-2015 он) № Хүний эрхийн Үндэсний Комиссоос бусад байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг   Үйл ажиллагааны зорилго,  хамтын ажиллагааны чиглэл   Хугацаа Тайлбар (Он дараал лаар жагсаалтыг үйлдэв) ОЛОН УЛС, БҮС НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУД 1 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт, тавих, сургалт сурталчилгаа, судалгааны ажил хийх, хүүхдийн эрхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах 2007.07.20 2011.12.31   2 Шинэ Зеландын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн соёлыг өөрсдийн бүс нутагт бий болгох адил үүрэг даалгавар хүлээсэн хүний эрхийн үндэсний байгууллагуудын үр нөлөөллийг бэхжүүлэхэд чиглэлээр мэдээлэл солилцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах 2008.02.29   3 Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хоёр оронд шилжин суурьшихаар ирж байгаа болон шилжин суурьшиж байгаа хүмүүсийн эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилгоор хамтран ажиллаж, санал солилцоно. Мөн хоёр оронд байгаа цагаач иргэд, гадаад ажиллагсад, бичиг баримтгүй хүмүүс, гадаадын иргэнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн тохиолдолд эрх зүйн туслалцаа үзүүлж, шаардлагатай тохиолдолд хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах 2009.07.24 2011.07.24   ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД 4   Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагын тогтолцоо байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт, шалгалтын чиглэлээр хамтран ажиллах 2008.06.25 2011.06.25 Санамж бичгийг шинэчлэн байгуулав. Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагын тогтолцоо, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт, шалгалтын чиглэлээр хамтран ажиллах 2011.06.27 2014.06.26 5 Хил хамгаалах Ерөнхий Газар Цэргийн алба хаахтай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдыг дүрмийн бус харьцааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдний сахилга, хариуцлагыг улам бүр сайжруулах, цэргийн алба хаагчдын хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллах 2010.12.10 2015.12.10   6 Зэвсэгт хүчний Жанжин Штаб Цэргийн алба хаахтай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдыг дүрмийн бус харьцааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, цэргийн алба хаагчдын хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын ажлуудыг хамтран зохион байгуулах 2010.12.10 2013.12.10   7 Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар Иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хоригдсон, баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүстэй хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлох харьцах явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдний сахилга, хариуцлагын тогтолцоог сайжруулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчдын хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллах 2010.12.10 2013.12.10   8 Цагдаагийн Ерөнхий Газар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагыг сайжруулах, цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллах 2011.03.25 2014.03.25   9 Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт чиг үүргээ хүний эрхийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг ойлголт түгээх, хөдөлмөр нийгэм хамгаалал, боловсрол эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчны салбаруудад хамтарсан хяналт, шалгалт хийх 2011.03.25 2014.03.25   10 Улсын Ерөнхий Прокурорын Газар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, сахин хамгаалах, эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, баривчлах, цагдан хорих, ял эдлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа аливаа илрэлүүдийг гаргахгүй байх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах 2011.05.04 2013.05.04   11 Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар Бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй шалтгаан нөхцлийг арилгах, иргэд хуульд заасан эрхээ эдлэхэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, бүртгэлийн асуудал хариуцсан шат шатны албан хаагчдад хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийг хүндэтгэх хандлага төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах 2011.12.26 2013.12.26   12 Хүүхдийн төлөө Газар Хүүхэд хамгааллын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор хүүхдийн өргөдөл гомдол гаргах тогтолцоог бэхжүүлэх, "Хүүхдийн элч” нарын ажиллах эрх зүйн орчинг сайжруулах, чадавхжуулах, эрсдэлтэй бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах, хангах, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын  хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт сурталчилгаа, хяналт, шалгалтын ажлыг хамтран зохион байгуулах 2012.01.18 2014.01.18   ИРГЭНИЙ НИЙГЭМ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД 13   Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо Монгол Улсын иргэдийн хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа, хяналт шалгалт, хөдөлмөрлөх эрхийн асуудлаар шүүхэд төлөөлөн  нэхэмжлэл гаргах 2007.12.27 2010.11.30 Санамж бичгийг шинэчлэн байгуулав. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо Монгол Улсын Иргэдийн хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх, хамгаалах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээх, хөдөлмөр, нийгэм хамгаалал, боловсрол, дэд бүтцийн салбарт хамтарсан хяналт, шалгалт хийх 2011.05.04 2014.05.01 14 Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын хувийн хэвшлийн салбарт хүний эрх эрх чөлөөг хангах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа, хяналт шалгалт хийх 2009.01.19 2010.11.30   15 "Гадаадад ажиллах хүч илгээх төв” төрийн өмчит ХХК Гадаадад ажиллах хүч илгээх төвийн шугамаар гадаад улс оронд хөдөлмөр эрхлэхийг буй Монгол Улсын иргэдэд хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах 2010.06   ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД 16 "Монгол Ньюс” ХХК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, олон нийтийн санаа бодол, хандлагыг өөрчлөхүйц нөлөөллийн ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран өрнүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хүний эрхийн салбарт ойр дөт ажиллуулах зорилгоор хамтран ажиллах 2012.01.13 2013.01.15   17 Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз Хүний эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулах мэдээлэл сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах, хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хүний эрхийн байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэх  2012.02.15 2013.02.10