• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Сонгох эрх ба Залуусын оролцоо" цахим уулзалтад оролцохыг урьж байна

Та бүхнийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгуулдаг "ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" ээлжит уулзалтад Open Society Forum фэйсбүүк лайваар дамжуулан оролцохыг урьж байна.

Энэ удаагийн уулзалт 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 14:00 – 15:00 цагт "СОНГОХ ЭРХ БА ЗАЛУУСЫН ОРОЛЦОО" сэдвийн хүрээнд болно.

Уулзалтын зочноор Д.Сүнжид, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор, Ч.Билгүүн, ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Т.Амарзаяа "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн нар оролцоно.

Уулзалттай холбоотой лавлах зүйл гарвал 95186668 утсаар холбогдоно уу. Жич: манай арга хэмжээ цахим хэлбэрээр зохион байгуулагдах тул ННФ-ын байранд биечлэн ирэх шаардлагагүй болно.