• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Сонгууль-2020 ба Сонгох эрх" цахим уулзалтад урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Нээлттэй Нийгэм Форум" ТББ-тай хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцья” өглөөний уулзалт арга хэмжээг цаг үеийн байдал буюу COVID19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмээс шалтгаалан цахимаар зохион байгуулж байгаа билээ. Манай энэ удаагийн уулзалт "Сонгууль-2020 ба Сонгох эрх" сэдвээр 2020 оны 5 дугаар сарын 14-ний пүрэв гарагт 14:00-15:30 цагт цахим хэлбэрээр зохион байгуулагдах тул Та бүхэн саатан болгооно уу. Уулзалтын зочноор Хүний эрхийн Үндэсний Комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Иргэний нийгмийн төлөөлөл оролцоно.

Уг арга хэмжээ хүн бүрт нээлттэй байх бөгөөд санал шүүмж ирүүлэх, сонирхсон асуултаа асуух боломжтой. Уулзалтыг Open Society Forum болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс фэйсбүүк хуудсаар, мөн ikon.mn шууд (LIVE) дамжуулахаар төлөвлөж байна.