• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сумдын ИТХ-ын дарга нарт сургалт зохион байгуулж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс Швейцарийн Хөгжлийн Агентлагтай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 01-ны хооронд бичил уурхай бүхий сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт "Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг "Энхийн төлөө цогцолбор”-т зохион байгуулж байна. Төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсрол, мэдлэгийг бэхжүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бий болгох зорилго бүхий уг сургалтад бичил уурхай бүхий сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга 30 хүн оролцож байна. Сургалтаар хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, ХЭҮК-т гомдол гаргах, хянан шийдвэрлэх журам, хөдөлмөрлөх эрхийн асуудал, төрийн үйлчилгээ ба хүний эрх, хүний эрхийн мэдрэмжтэй бодлого боловсруулах зэрэг багц сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж байна.