Сургалтын тойм мэдээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалтын тойм мэдээ

 
2018 оны эхний улиралд ШШГЕГ-ын албан хаагчдад, мөн  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтан нийт 85 хүнд хүний эрхийн хичээл заав.  Мөн хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны хүрээнд орон нутагт нийт 70 гаруй удаагийн, 68 цагийн сургалт зохион байгуулж, 2826 хүн хамрагдсан байна.  Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, удирдлага ”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх”, "Үндсэн хууль ба хүний эрх” сэдвээр Монголын Хуульчдын холбооны гишүүн 70 гаруй хуульчид сургалт хийлээ. Хуульчдад багц цаг олгох энэхүү сургалт нь цаашид үргэлжилнэ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр 2018 оны 02 дугаар сарын 22-нд 5 яам, 6 агентлагийн 20 албан хаагчид нэг өдрийн сургалт зохион байгууллаа.