• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгуулав

 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссоос ШШГЕГ-ын харьяа хорих 405 дугаар ангийн 35 алба хаагчдад сургалт зохион байгуулав. Сургалтын хүрээнд "Хөдөлмөрлөх эрх”, "Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь”, "Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвүүдээр лекц уншиж, оролцогчдын асуултад хариулт өгсөн байна. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг бий болгоход арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг явуулжээ.