• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгуулав

2015 оны 11 дүгээр сарын 20-нд Хүний эрхийн Үндэсний Комиссоос Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт "Ажлын байрны дарамт, шахалт” сэдэвт сургалтыг явууллаа. Төрийн албан хаагчдын хүний эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх эрхийн талаарх мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх зорилго бүхий уг сургалтад тус байгууллагын 67 ажилтан, албан хаагчид хамрагдав.