• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт явууллаа

Өвөрхангай аймгийн ШШГА-ны хүсэлтээр тус албаны ажилтан, алба хаагч нарт 2016 оны 03 сарын 28-ны өдөр "Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал ба эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм” сэдэвт сургалтыг хийлээ. Сургалтын хүрээнд ХЭҮК-ын 2015 оны хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлд орсон "Эрүү шүүлтээс ангид байх эрх” судалгааны материалыг танилцуулж, тус илтгэл болон гарын авлагыг тарааж өглөө.