Тайлан уулзалт зохион байгууллаа - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тайлан уулзалт зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс 2005 оноос эхлэн хууль, хүчний байгууллагуудын ажилтан албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хангах, хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ. 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр тус Комиссоос хүний эрхийн олон улсын өдрийг угтан хийж буй ажлын хүрээнд "Санамж бичиг” байгуулан ажиллаж буй ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, МХЕГ-ын удирдлагуудтай тайлан уулзалтыг зохион байгууллаа. Тайлан уулзалтад оролцогч байгууллагууд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийсэн ажлуудаа тайлагнаж, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудын үр дүн, ололт амжилтын талаараа илтгэж, цаашдын хамтын ажиллагаандаа юуг анхаарч ажиллах талаараа харилцан ярилцлаа.