Та бүхнийг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Та бүхнийг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна

Та бүхнийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум уламжлал болгон хамтран зохион байгуулж буй "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ удаагийн уулзалт 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 08:00 – 10:00 цагт "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль ба хүний эрх” сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. Уулзалтын зочноор Гүнж Төвийн тэргүүн Ч.Ундрах нар оролцоно. Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм. Оролцогчид: Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу. З. Бадмаараг Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Б.Үүрийнтуяа Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн туслах ажилтан z.badmaarag@mn-nhrc.org fellow@forum.mn Утас: 262752 (51) Утас: 313207 (128)