• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүнд зориулсан цахилгаан шат ашиглалтад орлоо

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нээлттэй нийгэм форумын байранд тулгуур эрхтний бэрхшээлтэй хүнд зориулсан цахилгаан шатны нээлт боллоо. Тус цахилгаан шат нь хамгийн бага орон зайд ажиллах зориулалттай, 75х85 см хэмжээтэй тавцантай, 200-300 кг-ын даацтай аж. Тус цахилгаан шат ашиглалтад орсноор тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд Нээлттэй нийгэм форумд зохиогдож буй аливаа арга хэмжээнд хэн нэгний туслалцаа дэмжлэггүйгээр оролцох боломж бүрдэж байгааг тус форумынхан онцолж байлаа.