• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Тэгш эрхийн зарчим ба ялгаварлан гадуурхалтыг хориглох нь” сэдэвт лекцэнд урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран Монгол Улсад хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлж буй хүний эрхийн зүтгэлтнүүдийн эрдэм судлалын болон практик ажлын үр дүнг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал лекцийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн лекцийг Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид "Тэгш эрхийн зарчим ба ялгаварлан гадуурхалтыг хориглох нь” сэдвээр уншина. Лекц 2013 оны 10 дугаар сарын 31-нд 15.00 цагт Засгийн газрын XI байрны Дугуй танхимд /Тусгаар тогтнолын талбайн зүүн талд байрлах/. Лекцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, Ү давхар Утас:262786, 262902 Факс: 976-51-262786 Цахим хаяг: www.mn-nhrc.org, Цахим шуудан: info@mn-nhrc.org Фэйсбүүк хаяг: www.facebook.com/Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс  Нээлттэй Нийгэм Форум Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 51, Жамъян гүний гудамж 5/1 Улаанбаатар хот-14240, Монгол Улс Утас: 976-11313207, Факс: 976-11-324857 Цахим хуудас: www.forum.mn Цахим шуудан: osf@forum.mn