• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрөлжсөн асрамжийн газар бий болгох асуудлаар санал солилцов

2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар хүний эрхийн анхаарал татсан зарим асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтаар сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төрөлжсөн асрамжийн газрыг бий болгох, эрүүлжүүлэх байруудыг эрүүл мэндийн байгууллагуудын харъяалалд шилжүүлэх, ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийн эрхийг хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцэв.   Сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төрөлжсөн асрамжийн газар бий болгох асуудлаар холбогдох яамдтай хамтран ажиллах, Улаанбаатар хотын эрүүлжүүлэх байруудаар хамтарсан үзлэг хийх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэснээрээ тус уулзалт чухал ач холбогдолтой боллоо.