• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

УИХ-ын дарга Г. Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь тэргүүтэй албаны хүмүүс 2019 оны 05 дугаар сарын 22-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст зочилж, үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль 2001 онд батлагдаж, Комиссын гишүүдийг томилсноор хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд өнгөрсөн 18 жилийн хугацаанд анх удаа УИХ-ын дарга тус байгууллагад биечлэн ирж, анхаарал хандуулан танилцаж байгаа явдал хэмээн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж уулзалтын эхэнд онцолсон юм.

Хүний эрхийн үндэсний байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх, бүтэц орон тоо, эрх хэмжээг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчинг шинэчилж улмаар нийгэмд тулгамдсан хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг УИХ-ын дарга цохон тэмдэглэлээ.