Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн ажилтнуудтай уулзлаа - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн ажилтнуудтай уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Японы олон улсын хамтын ажиллагааны /Жайка/ байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн ахлах зөвлөх Чиба Хисао, төслийн ажилтан Ц.Одгэрэл нарыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн хүрээнд хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Комисс Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцооны талаар болон төрийн байгууллагын ажилтнууд болон иргэд олон нийтэд чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар хамтран ажиллахаар боллоо