• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Улс төрийн эрх, эрх чөлөө-Сонгох, сонгогдох эрх” сэдэвт олон нийтийн илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Монгол Улсад хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлж буй хүний эрхийн зүтгэлтнүүдийн эрдэм судлалын болон практик ажлын үр дүнг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн сэдэвт олон нийтийн илтгэл хэлэлцүүлгийг хоёр дахь жилдээ зохион явуулж байна. 2012 онд хүний эрхийн салбарын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид, экспертүүдийг урьж "Парламентын хяналт ба Хүний эрх”, "Эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах нь”, "Хүний эрх ба Монгол Улсын Үндсэн Хууль”, "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх" зэрэг сэдвээр илтгэл  онол, практикийн цуврал  илтгэл тавиулан хэлэлцүүлсэн билээ. Тэгвэл 2013 оны 4 дүгээр сарын 24-нд Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн Сургалтын албаны зөвлөх багш, ХБНГУ-ын Бонн хотын Их Сургуулийн Төр эрх зүйн тэнхимийн докторант, LL.M /Бонн/ Х.Үүрцайх "Улс төрийн эрх, эрх чөлөө-Сонгох, сонгогдох эрх” сэдвээр лекц уншлаа. Энэ удаагийн арга хэмжээнд улс төр судлалын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд, эрх зүй, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутан залуус оролцсон юм.