• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Филиппин Улсад ажиллаад ирлээ

 Хүний эрхийн Үндэсний Комисс 2015 онд уул уурхайн салбарын үйл ажиллагаанд хүний эрхийн үнэлгээг хийхээр төлөвлөж байна. Тус ажлын хүрээнд туршлага судлах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд ХЭҮК-ын төлөөлөл Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран Филиппин Улсад ажиллаад ирлээ.   Айлчлалын баг Филиппин Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон төрийн зарим байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж, зарим уул уурхайн компаниуд, бичил уурхайн үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан юм. Тус улсын хувьд төрөөс уул уурхай дахь хүний эрхийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж ажилладаг ба иргэний нийгмийн байгууллагууд нь тус салбар дахь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаанд бие даасан хяналт тавьж ажиллах, хүний эрхийн олон улсын гэрээ, стандарт, зарчмыг хангуулж ажиллах чиглэлээр ихээхэн амжилт олсон байна. Филлиппин Улсын Хүний эрхийн Комисс нь 2014 онд олон улсын бусад байгууллагатай хамтран анх удаа уул уурхайн салбарт хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн бөгөөд цаашид бусад салбарт энэхүү үнэлгээг хийхээр төлөвлөж байгаа ажээ.