• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Халамжийн мэргэжилтнүүдэд сургалт явуулж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нийслэл, аймаг, дүүргүүдийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн болон бичил уурхай бүхий сумдын нийгмийн халамжийн мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх "Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд зохион байгуулж байна. Төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсрол, мэдлэгийг бэхжүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бий болгох зорилго бүхий уг сургалтад нийслэл, аймаг, дүүргүүдийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн болон бичил уурхай бүхий сумдын нийгмийн халамжийн 60 гаруй мэргэжилтнүүд оролцож байна. Тус сургалтаар "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Хүний эрхийн олон улсын гэрээг хэрэглэх нь”, "Жендэрийн тэгш байдал”, "Бүлгийн эрх”, "Эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэсний цөөнх”, "ЛГБТ хүмүүсийн эрх” зэрэг багц сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж байна.