• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, шинжилгээ” сэдэвт семинар зохион байгуулна

“Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, шинжилгээ” сэдэвт семинар

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Шведийн Байгаль орчныг хамгаалах агентлаг, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, шинжилгээ” сэдэвт семинарыг 2019 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээ нь хамтын оролцоот хяналт шинжилгээний ач холбогдол, хувь нэмрийн талаар оролцогч талуудад мэдээлж, байгаль орчны тулгамдсан асуудлыг төр, орон нутгийн байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллага зэрэг холбогдох талууд хэрхэн шийдвэрлэх боломжтойг харуулах зорилготой.