• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хас хэлхээ” ТББ-ын гишүүдэд хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Өвөрхангай аймагтаа залуучууд олон нийт рүү чиглэсэн олон эерэг, бүтээлч арга хэмжээ зохион байгуулдаг Хас хэлхээ төрийн бус байгууллагын гишүүдэд Хүний эрхийн үндсэн ойлголт, Хүний эрхэд суурилсан хандлага сэдэвт сургалтыг 2016 оны 09 сарын 14 өдөр зохион явууллаа. Уг сургалтын хүрээнд орон нутагт гарч байгаа хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтран ажиллахаар харилцан тохиролцов.