• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХБНГУ-ын Бундестагийн гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны дэд дарга Геро Шторйоханн тэргүүтэй Бундестагийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр зочид Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал тухайлбал, эрүүдэн шүүх гэмт хэрэг, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, ажлын байран дахь бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, хөдөлмөрийн эрхийн зөрчлүүдийн талаар түлхүү асууж сонирхож байв.  Түүнчлэн ХЭҮК-оос сүүлийн жилүүдэд хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүн болон "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-үүдэд тусгасан асуудлыг хөндөн ярилцлаа.