• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хог биш баялаг" сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран сар бүр зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт 2019 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 08 цагт "Хог биш баялаг" сэдвээр болох тул иргэд, олон нийт, холбогдох хүмүүсийг урьж байна. Уулзалтын зочноор "Zero Waste Mongolia" ТББ, "Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн"-ийг санаачлагч, үүсгэн байгуулагч, сэтгүүлч М.Бүжинлхам оролцож, мэдээлэл хийнэ.
"Би ганцаараа хогоо ангилж ялгаад ямархан үр дүнд хүрэх билээ" хэмээн халаглан бичиж, санаа зовниж, нийгмийн тодорхой бүлгүүдэд нөлөөллийн сургалтыг явуулсаар байгаа түүнийг бид энэ удаагийн зочноороо урилаа. Бидний өдөр тутмын амьдралд тулгамддаг асуудлыг хэрхэн хялбараар, байгаль дэлхийд, төдийгүй хүмүүст аюулгүйгээр шийдэх арга зам, сонирхолтой шийдлийг энэ удаагийн зочин маань бидэнд санал болгож, хэлэлцүүлнэ.
Жич: Манай арга хэмжээ ямар нэгэн төлбөр хураамжгүй. Уулзалт Нээлттэй нийгэм форумын байранд болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, референт З.Бадмаараг, Утас: 262752 (51)
Нээлттэй нийгэм форум, хөтөлбөрийн ажилтан Б.Үүрийнтуяа Утас: 313207 (128)