• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хорих 427-р ангид хүний эрхийн сургалт явууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн референт Г.Золзаяа, тус хэлтсийн ажилтан О.Ичинхорлоо, Гомдол хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Сэмжидмаа нар 2017.02.10-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 427 дугаар ангийн алба хаагчдад "Хүний эрхийн олон улсын гэрээ”, "Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь”, "Эрүү шүүлтээс ангид байх эрх”, "ШШГБ-ын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” сэдвээр сургалт явууллаа. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий тус сургалтад 44 алба хаагч хамрагдсан байна.