• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХСИС-ийн сонсогчдод сургалт явууллаа

Хууль сахиулах байгууллагын ажилтнууд тэр дундаа цагдаагийн албан хаагчид алхам тутамдаа хүний эрхийг хангаж, хамгаалах, үйл ажиллагаандаа хүний эрхийн хэм хэмжээг сайтар дагаж мөрдөх шаардлагатай тулгардаг. Хууль сахиулагчдыг хүний эрхийн мэдрэмж, ойлголт, хандлагатай болгох зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисоос Хууль сахиулахын их сургуулийн оюутнуудад "Хүний эрх” сургалтыг явуулдаг билээ. Уг ажлын хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр "Хүний эрх” сэдэвт сургалтыг Хууль сахиулахын их сургуулийн "Эрх зүй” мэргэжлийн 216-р дамжааны 29 суралцагчдад явууллаа. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд"Хүний эрхийн үндсэн ойлголт”,"Хүний эрхэд суурилсан хандлага”,"Хүний эрхийг хангах үндэсний механизм, ХЭҮК-ын чиг үүрэг, стратеги, зөрчил шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр сургалт явуулсан бөгөөд цаашид ХСИС-ийн 1 дүгээр дамжааны 8 ангийн оюутнуудад тус сургалтыг явуулахаар тогтлоо. Сургалтын төгсгөлд ХЭҮК-т ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авах, бүртгэх, шүүхэд төлөөлөх үйл явцын талаар мэдээлэл хийж, судалгааны материалтай суралцагчид танилцаж, дадлага ажил хийсэн байна.