Хуульчдад багц цагийн сургалт зохион байгууллаа - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хуульчдад багц цагийн сургалт зохион байгууллаа

 Монголын Хуульчдын Холбооны Сургалтын хорооны магадлан итгэмжилсэн хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн асуудлаар Хуульчийн багц цаг олгох үргэлжилсэн сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комисс зохион байгуулдаг билээ. Уг ажлын хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хуульчдын холбооны сургалтын танхимд Комиссын дарга Ж.Бямбадорж "Хүний эрх ба Монгол Улсын Үндсэн хууль”, "Жендэр ба хүний эрх” сэдвээр, Комиссын гишүүн П.Оюунчимэг "Хүний эрхийн олон улсын гэрээ”, "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх ба Эрүү шүүлт” сэдвээр, Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Ч.Алтангэрэл "Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдвээр хуульчдын багц цаг олгох сургалт хийлээ. Сургалтад Монголын хуульчдын холбооны 70 хуульч хамрагдав.